Дэлхийд алдартай дуучин Элтон Жон өөрийн хамгийн алдартай дуунуудаа The Blessed Madonna, Purple Disco Machine зэрэг DJ нарын оролцоотойгоор ремикс хийлгэж, Record Store Day-ээр винил хэлбэрээр худалдаанд гаргахаар болсноо зарлалаа. Энэхүү цомог нь эхлээд винил хэлбэрээр гарах бөгөөд дараа нь Beatport платформоор дижитал хэлбэрээр цацагдах юм байна.
Элтон Жон энэ талаар мэдэгдэхдээ “Бид бүжгийн хөгжмийн фэнүүдэд зориулж онцгой зүйл бүтээсэн гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ. Ремикс цомогт ямар дуунууд багтсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч, фэнүүд нь түүний хамгийн том хитүүд шинэчилсэн хэлбэрээр багтсан байх гэж найдаж байна. Record Store Day-ээр винил худалдан авах боломжтой болох бөгөөд дижитал хэлбэрийг хүлээх хэрэгтэй болно.