Олон бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчдийг татах тогтвортой арга зам бий болгохоосоо өмнө гарааны хөрөнгөө оффисын талбай, технологийн тоног төхөөрөмж, програм хангамж, цөөн тооны ажилтнуудад зарцуулдаг. Үүний үр дүнд орлого зогсонги байдалд орж, зардал өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд эдгээр бизнесийг хэн ч мэддэггүй. Маркетинг үүнийг өөрчилдөг. Маркетингд хөрөнгө оруулах нь таны бизнесийг зах зээлд таниулахад тусална гэж Money Under 30 сайтад онцолжээ.

Маркетинг нь таны бизнесийг хэрэглэгчдэд хүргэх хамгийн чухал хэрэгсэл юм. Хэрэв таны компани гайхалтай бүтээгдэхүүн, үйлчилгээтэй байсан ч хүмүүс таны тухай мэдэхгүй бол та амжилтанд хүрэхгүй. Маркетинг нь хүмүүсийг танай бизнесийн талаар мэдээлэх, сонирхлыг нь төрүүлэх, эцэст нь худалдан авалт хийхэд хүргэдэг. Тиймээс бизнесийн эхний хөрөнгө оруулалт маркетинг байх ёстой гэдгийг дахин сануулж байна.