Англи улсад хэрэгжиж буй шинэ хөтөлбөрийн хүрээнд жирэмслэлтээс хамгаалах яаралтай тусламжийн эмийг иргэдэд үнэ төлбөргүй олгох болжээ. Энэхүү үйлчилгээ нь өнгөрсөн аравдугаар сараас эхлэн тус улсын хотын төвийн эмийн сангуудаар дамжин хэрэгжиж эхэлсэн байна.

BBC Health-ийн мэдээлснээр, уг хөтөлбөрийн ачаар олон зуун мянган эмэгтэйчүүд тус эмийг үнэ төлбөргүй авах боломжтой болсон юм. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой шинэ схем бөгөөд одоогоор тус улсын хэмжээнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.