Дэлхий даяар шуугиан тарьсан «Барби» киноны үргэлжлэлийг бүтээх ажил томоохон саадтай тулгарч байна. Warner Bros. студи болон киноны гол дүрүүд болох Марго Робби, Райан Гослинг нарын зэрэгцээ найруулагч Грета Гервиг нартай хийж буй хэлэлцээр энэ оны эцэс гэхэд эцэслэгдэх ёстой юм.
Хэрэв энэ хугацаанд тохиролцоонд хүрч чадахгүй бол киноны эрх эргэн Mattel компанид шилжих нөхцөл байдал үүсээд байна. Warner Bros. студийн зүгээс уран бүтээлчдэд киноны ашгаас хувь хүртээх санал тавьсан ч одоогоор талууд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байгаа аж. Студийн удирдлагуудын зүгээс хэлэлцээрийг амжилттай дуусгахыг хичээж байгаа ч одоогоор ямар нэгэн тохиролцоо хийгдээгүй гэдгээ мэдэгдлээ.
Өмнө нь киноны гол дүрийг бүтээсэн Марго Робби тус киног үргэлжлэлтэй байхаар төлөвлөөгүй гэсэн утгатай байр суурийг илэрхийлж байсан бол сүүлийн үед үргэлжлэл анги бүтээгдэх тухай цуу яриа гарч эхэлсэн юм. Гэсэн хэдий ч энэ мэдээллийг киноны уран бүтээлчид болон студийн зүгээс албан ёсоор баталгаажуулаагүй байна.
2023 онд нээлтээ хийсэн уг бүтээл нь соёлын томоохон үзэгдэл болж, олон улсын кино театруудад амжилттай гарсан билээ. Одоогийн байдлаар Warner Bros. студийн хувьд он дуусахаас өмнө гэрээгээ баталгаажуулах дарамттай тулгараад байна.