Өнөө үед олон хүн ухаалаг утасныхаа дэлгэц ширтэн цаг нөхцөөх буюу "doomscrolling" хийх зуршилд автах нь ихэссэн. Энэхүү зуршил нь хэрэглэгчдийн өдөр тутмын бүтээмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна идэвхтэй амьдралын хэв маягаас хөндийрүүлдэг байна.
Технологийн салбарын мэдээллийн TechCrunch сайт дэлгэцийн цагаа хянах, улмаар үүнийг багасгаж, илүү идэвхтэй хөдөлгөөнтэй амьдрахад туслах зорилготой аппликейшнуудын тоймыг хүргэлээ. Хэрэв та өдөр тутамдаа утсаа оролдох цагаа багасгаж, илүү их хөдөлгөөнтэй байхыг хүсэж байгаа бол эдгээр аппликейшнууд танд туслах боломжтой юм.
Эдгээр аппликейшнууд нь хэрэглэгчдэд дижитал ертөнцөөс хөндийрч, бодит амьдрал дээр илүү идэвхтэй байхад нь чиглэсэн шийдлүүдийг санал болгодог байна. Ингэснээр та дэлгэцийн хэт их хамаарлаас ангижирч, өдөр тутмын хэв маягаа өөрчлөх боломж бүрдэх юм.