Ливаны өмнөд хэсэгт орших эртний түүхт Набатие хотын оршин суугчид Израилийн цэргийн ажиллагааны улмаас гэр орноо орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ. Өдгөө тус хотын иргэд эргэн ирж, дайны улмаас юу үлдсэнийг нүдээр үзэж байна.
Тус хотын оршин суугчид өмнө нь ч олон удаагийн дайн тулааныг даван туулж байсан түүхтэй. Гэсэн хэдий ч Израилтай үүсээд буй энэхүү мөргөлдөөн нь тэдний тэсвэр тэвчээрийг дээд цэгт нь хүртэл сорьж байна.
Одоогийн байдлаар иргэд сүйдсэн хотынхоо нөхцөл байдалтай танилцаж, дайны дараах дүр төрхтэй нүүр тулж байгаа юм.