Ажил хөдөлмөр, амьдралын ачаалал ихсэх үед хүмүүс ихэнхдээ өөрийнхөө илүү сайн хувилбар болохын оронд хуучин зуршил, хамгаалалтын зан төлөв рүүгээ эргэн ордог байна. Жишээлбэл, бусдыг сайн сонсдог удирдагч стресстэхээрээ хяналт тогтоохыг оролдож, хамтач хүн өөрөөсөө хөндийрдөг. Энэ нь стресс хүний өсөлт хөгжлийг устгаж байгаа хэрэг биш, харин илүү гүнзгий дадлага, дэмжлэг хэрэгтэй байгааг харуулж буй дохио юм.
Стрессийг удирдах нь
Fast Company сэтгүүлд бичсэнээр, стресстэй үед өөрийгөө хянах чадвараа алдахгүйн тулд дараах 5 аргыг ашиглах боломжтой.
Нэгдүгээрт, мэдрэмжээ бодитоор нэрлэх. Сэтгэл хөдлөлдөө автахын оронд "Бүх зүйл сүйрч байна" гэхийн оронд "Би хамгаалалтын байр суурьтай болж байна" эсвэл "Би хяналтаа алдаж байна гэдгээ мэдэрч байна" гэх мэтээр бодитой тодорхойлох нь өөрийгөө ажиглах орон зайг үүсгэдэг.
Хоёрдугаарт, мэдрэлийн системээ тайвшруулах. Стресстэй үед хүний бие бодит аюулгүй байсан ч тэмцэх, зугтах, эсвэл царцах гэсэн хариу үйлдлийг үзүүлдэг. Үүнийг засахын тулд гүнзгий амьсгалах, алхах, унтаж амрах, байгальд цагийг өнгөрөөх зэрэг энгийн дадлуудыг хийх нь чухал. Энэ нь зөвхөн хувь хүнд төдийгүй багийн соёлд ч эергээр нөлөөлдөг.
Гуравдугаарт, өөрийн хянах боломжтой зүйлдээ төвлөрөх. Хүн өөрийн хянаж чадахгүй зүйлс болох бусдын зан авир эсвэл тодорхойгүй үр дүнд хэт их анхаарах нь сэтгэл санааны ядаргаанд хүргэдэг. Иймд өөрийн хийж чадах зүйлдээ илүү анхаарал хандуулах нь стрессийг бууруулахад тусалдаг байна.