Хятадын засгийн газрын худалдан авагчид АНУ-аас их хэмжээний шар буурцаг худалдан авсан тухай мэдээлэл гарлаа. АНУ-ын хоёр худалдаачны мэдээлснээр, баасан гарагт хийгдсэн хэлэлцээрийн хүрээнд нийт 840,000 тонн орчим шар буурцаг худалдан авсан байна.

Эдгээр бүтээгдэхүүнийг АНУ-ын Галф эргийн боомтууд болон Номхон далайн баруун хойд хэсгийн боомтуудаар дамжуулан арав болон арван нэгдүгээр сард тээвэрлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, АНУ-ын Галф эргийн терминалуудаас 8 ачаа, Номхон далайн баруун хойд хэсгийн боомтуудаас 6 ачаа шар буурцаг авахаар болсон байна.

Энэхүү худалдан авалт нь энэ сард Хятад улсын нэг өдрийн дотор хийсэн хамгийн том хэлэлцээрүүдийн нэгд тооцогдож байна. Хятад улс өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээс эхлэн АНУ-аас шар буурцаг худалдан авах үйл ажиллагаагаа дахин сэргээгээд байсан юм. Үүнээс өмнө тус улс АНУ-ын шар буурцагны худалдан авалтыг удаашруулаад байсан билээ.