NASA-гийн мэдээлснээр, наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар сар Waning Gibbous буюу буурч буй бүрэн сарны үе шатанд шилжсэн байна. Энэ үед сарны гадаргуугийн 93 хувь нь харагдах боломжтой бөгөөд сар бүрэн бус болж, шинэ сар руу чиглэн аажмаар багасч байгаа юм.

Ямар ч туслах хэрэгсэлгүйгээр энэ шөнө та сарны гадаргуу дээрх Mare Tranquillitatis, Copernicus болон Tycho тогоонуудыг энгийн нүдээр харах боломжтой. Хэрэв та дуран авай ашиглавал Alphonsus, Endymion, Clavius зэрэг тогоонуудыг илүү тод харах боломжтой болно. Харин телескоп ашиглавал Apollo 14 сансрын хөлгийн газардсан цэг, Rupes Altai болон Linne тогоог илүү тодорхой ажиглах боломжтой ажээ.

Дараагийн бүтэн сар наймдугаар сарын 28-нд тохиох юм. Сарны үе шат нь дэлхийг тойрох замд нь Нар, Дэлхий, Сарны хоорондох өнцөг өөрчлөгддөгтэй холбоотой бөгөөд 29.5 хоног тутамд найман үе шат бүхий бүтэн циклийг дамждаг байна.